Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Чилийн сурагчид 7000 жилийн настай муми олжээ

Чилийн хойд нутгийн Арика мужид археологийн тойрон аялалд оролцож явсан дунд сургуулийн хэсэг сурагч 7000 жилийн настай байж болох занданшуулсан шарил олжээ. Энэ олдвор өнөөгийн Чили, Перугийн эрэг орчмоор манай эриний өмнөх 9-2 мянган онуудад амьдарч байсан эртний  чинчоррогийн соёл иргэншилтэй холбоотой гэж судлаачид үзэж байна.
Чинчоррогийн ийм занданшуулсан шарил нь манай дэлхий дээр олдоод байгаа шарилуудаас хамгийн эртнийх нь байдаг юм. Эдгээрийн хамгийн эртнийх нь 9000 жилийн өмнөх байжээ.  Үүнийг энэ оны дөрөвдүгээр сард болсон 8,2 магнитудын хүчтэй газар хөдлөлийн үеэр газрын хөрсөн дээр гарч ирсэн байна гэж археологчид үзэж байна.  Үүний өмнө ч газар хөдлөл, хөрсний гулгалтын үеэр хэд хэдэн ийм занданшуулсан шарил оршуулгаасаа гарч хөрсөн дээр ил гарсан байсан юм. Ингэхдээ нэлээд нь гэмтэж үнэ цэнээ алдаж байсан гэнэ. Юутай ч сурагчдын олсон энэ цогцос судалгааны үнэт материал болно гэж археологчид үзэж байна. 

0 Сэтгэгдэл
bugd uheh vii dee ucjir medehgui huuhduuh teriig sudalj haij oloh hendeheregeti uym be
Хамгийн их уншсан