Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зугтаасан Янукович ОХУ-аас украины сонгуулийг шүүмжилж сууна

Эх орноо орхин гадаадад зугтааж гарсан, Украины ерөнхийлөгч асан Виктор Янукович өнгөрсөн ням гарагт Украинд болсон ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийн талаар бодлоо илэрхийлжээ. Түүнийхээр бол тэрээр ард түмний санал бодол, сонголтыг хүндэтгэж байгаа ч энэ сонгууль хууль бус болсон гэнэ. Хууль ёсны байхын тулд украины дорнод нутгийн ард иргэдийн саналыг авах ёстой байсан гэжээ.
“Украины ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль болж өнгөрлөө. Аль бүс нутагт хүн амын хэдэн хувь нь сонгуульд оролцсон, ямар сонголт хийсэн зэргийг хамаарахгүйгээр миний бодлоор энэ сонгууль манай эх орны хамгийн хүнд үед болсны хувьд би хүндэтгэж байна” гэж зугтаасан Янукович мэдэгдэлдээ дурдсаныг оросын ИТАР-ТАСС дамжуулжээ. Янукович цааш нь “Гэхдээ сонгуулийг хууль ёсны болгохын тулд, ерөнхийлөгчөө хууль ёсны байлгахын тулд тус улсын зүүн бүс нутгийн иргэдийг гарцаагүй оролцуулах ёстой. Энэ бүс нутгийн олон сонгогч, цэргийн эргэлтээр гарч ирсэн хууль бус засгийн газрыг эсэргүүцэж  байна” гэж хэлсэн байна.
Виктор Янукович 2010 онд Украины ерөнхийлөгчөөр сонгогдсон ч бүрэн эрхийнхээ хугацааг дуусгаагүй байхдаа, украин даяар өрнөсөн эсэргүүцлийн хөдөлгөөнөөс зугтааж эх орноосоо дүрвэн гараад ОХУ-ын нутагт толгой хоргодож байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан