Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Петр Порошенко ялсныг Украины сонгуулийн хороо мэдээллээ

Украинд өнгөрсөн ням гарагт болсон Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд Петр Алексеевич Порошенко ялж хоёрдахь шатны сонгууль явуулах шаардлагагүй болсныг тус улсын Сонгуулийн төв хороо мэдээллээ.
Украины Сонгуулийн төв хорооны тэргүүн Михаил Охендовский “Одоо сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт явуулах шаардлагагүй боллоо гэж үзэж болно. 2014 оны тавдугаар сарын 25-нд Украины шинэ ерөнхийлөгчийг сонголоо. Бүхий л хууль ёсны дэс дарааллаар болсон ажиллагааны дүнгээр Петр Алексеевич Порошенко украины шинэ ерөнхийлөгч болж байна” гэж мэдэгдсэн байна.
Даваа гарагт сонгогчдын саналын хуудасны 85 хувийг тоолоход Порошенко 54 хувийн санал авчээ. Түүний гол өрсөлдөгч гэж байсан Юлия Тимошенко 13,13 хувийн санал авсан байна.

0 Сэтгэгдэл
Укрианыг сүйрүүлсэн шар авгайд ард түмэн нь зохих шанг нь өгч дээ
Хамгийн их уншсан