Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16-р хуралд (UNCCD COP16) оролцох үеэр Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
“ТОКИО-2024”-ГИЙН ИХ ДУУЛГА МОНГОЛЫН 20 ЖҮДОЧ ӨРСӨЛДӨНӨ
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвараа төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хязгаарлана
Хүүхдийн найрал дууны 30 дахь удаагийн наадам боллоо
Нийслэлийн хэмжээнд 5320 тн давс, 4846 тн бодисын үлдэгдэлтэй байна
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн форум боллоо
ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана
Тайландын цэргийн дэглэмийн эзэн хаан нь хууль ёсны гэлээ
Тайландын армийн тэргүүн генерал Прают Чан-Оча нийслэл Бангкокт армийн штабаас зохион байгуулсан тусгай ёслолын үеэр эзэн хаанаас бүрэн эрх хүлээн авчээ. 86 настай хаан Пумипон Адульядет энэ ёслолд өөрөө ирж оролцоогүй ч зарлигаа илгээсэн байна. Энэ зарлигт “Тайланд улсад энхтайван, эмх журам тогтоож үндэсний эв нэгдлийг хангахын тулд генерал Прают Чан-Очаг Энх тайван, эмх журам тогтоох Үндэсний зөвлөлийн тэргүүнээр томилж улс орныг удирдах бүрэн эрх олгож байна” гэж дурджээ.
Эзэн хааны энэ зарлигаар одо тайландад эрх барьж байгаа цэргийн засгийн газар хууль ёсны болж байна.
Генерал Чан-Оча өнгөрсөн долоо хоногт Тайландад болсон цэргийн эргэлтээр засгийн эрхэнд гарч ирсэн юм. Цэргийнхний үгээр бол тэдний гол зорилго нь Тайландад улс төр, эдийн засгийн тогтвортой байдал тогтоох явдал гэнэ.
Тэд засгийн эрхэнд гараад хагас жилийн хугацаанд эсэргүүцлийн ямар нэгэн жагсаал цуглаан хийхийг хориглож хэвлэл мэдээлэлд хяналт тогтоон хөл хорих цаг бий болгоод байгаа юм.
Тайландад Йинглак Чинаватыг огцруулсны дараа улс даяар эсэргүцлийн жагсаал болж энэ нь эмх замбараагүй байдал болон хувирснаас 28 хүн амь алдаж, хэдэн зуун хүн шархадсан юм. Харин цэргийнхэн засгийн эрхэнд гараад Йинглак Чинаватыг өнгөрсөн долоо хоногт баривчилсан байна.
Цэргийнхэн удахгүй сонгууль явуулна гэж байгаа ч Олон улсын хамтын нийгэмлэг, дэлхийн улс орнууд харин Тайландад цэргийн эргэлт гарсныг дарангуйлал тогтлоо хэмээн шүүмжилж байна.

0 Сэтгэгдэл