Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дэлхийн хамгийн хөгшин тэмээ үхжээ

Дэлхийн хамгийн хөгшин тэмээ Японы Иокохама хотын амьтны хүрээлэнд үхжээ.

Хоёр бөхт “Цугару” нэрт ингэ 38 настай байсан байна. Энэ нь хүний насаар 120 гэсэн үг юм.

Цугару өнгөрсөн баасан гарагийн өглөөнөөс юм идэхгүй болж, тэр шөнөдөө үхсэн гэж “Ногэяма” амьтны хүрээлэнгийн албаны хүн мэдэгдлээ.

Цугару нь Японы Аомори мужийн фермд гарчээ. 1982 онд Цугаруг тус амьтны хүрээлэн рүү шилжүүлжээ.

“Ногэяма” амьтны хүрээлэнгийнхэн энэ тэмээнд зориулан хүмүүс цэцэг өргөх газрыг байгуулсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан