Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Россия1” телевиз украиныг муулах гэж хуучин дүрсээр хуурчээ

Оросын телевизийн “Россия 1” суваг тавдугаар сарын 16-ны оройн мэдээгээрээ украины Славянскт болж байгаа үйл явдлыг үзүүлэхдээ украины цэргийнхэн энгийн номхон жагсагчдын эсрэг хүч хэрэглэж байна гээд 2012 онд кавказын Кабардин-Балкарт болсон явдлын дүрсийг үзүүлж хуурсан байна.
“Вести” хөтөлбөрөөр “Бууны аман доорх тангараг” гэсэн үйл явдлыг үзүүлэхдээ сурвалжлагч нь “Энгийн номхон ард иргэдийн амь өдөр бүр хохирч байна. Өнөөдөр Славянскаас холгүй газарт украины үндэсний гвардийн  цэргүүд нэгэн эрэгтэйг буудан хороожээ. Цогцосных нь дэргэд цэргүүд буугаа орхиж, дайсныг алсан гэдгээ харуулсан байна. Гэхдээ салан тусгаарлагч хүчний штабаас энэ эрэгтэйг нутгийн өөрийгөө хамгаалах хүчинтэй ямар холбоогүй гэж мэдэгдэж байна” хэмээн ярьсан юм.
Гэтэл үнэн хэрэгтээ энэ дүрс бичлэг нь хоёр жилийн өмнө кавказын Кабардин-Балкарын Баксаны районд террористуудын эсрэг явуулсан ажиллагааны дүрс байсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан