Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гацуурын тоглоомоор тэсрэх төхөөрөмж хийжээ

2013 оны дөрөвдүгээр сард Америкийн Бостон хотын марафон тэмцээний үеэр дэлбэлсэн бөмбөгийг гацуурны тоглоомоор угсарч хийсэн байж. Бостон хотын прокурорын газраас гаргасан мэдэгдэлд “Марафон гүйлтийн үеэр дэлбэрсэн бөмбөгийг зул сарын гацуур мод чимдэг тоглоомноос салгаж авсан утас ашиглан хийжээ.

Түүнчлэн зайнаас тэслэх төхөөрөмжийг тоглоомон машины эд ангиар угсарсан. Техник гүйцэтгэлийн хувьд маш нарийн энэ ажлыг ах, дүү Царнаев тусгай бэлтгэгдсэн хүмүүсийн туслалцаагүй хийхэд бэрхшээлтэй баймаар. Бөмбөг дэлбэлсэн дарийг л гэхэд баяр ёслолын буудлага хийдэг хэдэн зуун ширхэг жижиг тэслэгчээс гаргаж авсан байна” гэсэн байна. Ингэснээр алан хядах ажиллагааг ах, дүү хоёр алан хядах ямар нэг байгууллагын тусламжгүй бие даан гүйцэтгэсэн гэх таамаг үгүйсгэгдэж буй юм.
Жилийн өмнө болсон марафон тэмцээний үеэр хоорондоо 12 секундын зайтай хоёр бөмбөг дэлбэрсний улмаас гурван хүн амиа алдаж, 260 гаруй хүн шархадсан. Энэ хэргийг үйлдсэн этгээдүүд чечень гаралтай гэдгийг Америкийн тусгай алба тогтоож байв. 26 настай Тамерлан Царнаев цагдаа нартай буудалцах үедээ нас барж, 21 настай Жохар Царнаев шархдан баривчлагдсан. Гэвч Жохар Царнаев хангалттай их нотлох баримтын эсрэг, хэргээ хүлээхгүй байгаа аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан