Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

15 тэрбумын өртөгтэй томдсон галт тэрэг

Францын төрийн өмчит төмөр замын “SNCF” компани 15 тэрбум еврогоор “Alstom”, “Bombardier” компаниас 341 зорчигч тээврийн галт тэрэг худалдан авсан нь орон нутгийн вокзалд томдож, хэт өргөн болчихжээ. Тодруулбал, нийт 2000 гаруй вагон авсан байна. Францын Зам, тээврийн сайд Фредерик Кювилье энэ байдлыг инээдтэй бас эмгэнэлтэй хэрэг гэж үзээд төмөр замын тогтолцоогоо “дүнхүү” гэж шүүмжилсэн байна.
Мөн Европын холбоонд мөрддөг хуулийн дагуу галт тэрэгний компанийг төмөр зам ашигладөг нэгжээс салгасан нь ийм байдалд хүргэсэн гэв. Шинээр худалдан авсан галт тэрэг нь орон нутгийн төмөр замын вокзалын тавцангуудаас 20 см илүү өргөн болчихож. Өөрөөр хэлбэл, Францын хөдөө орон нутгийн төмөр замын зогсоолын зорчигчдын тавцан нь төмөр замдаа хэт тулж байрласан тул шинэ вагон багтаж орох боломжгүй болсон гэнэ. Үүнээс болж Франц даяар 1300 зорчигчийн тавцанг өргөтгөх шаардлага гарч, энэ өргөтгөлд 50 сая евро нэмж зарцуулахаас өөр аргагүй болсон гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан