Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хятадад зах дээр дэлбэрэлт болж 31 хүн амь алдлаа

Хятадын баруун хойд нутгийн Шинжаан Уйгурын  нийслэл Урумч хотод цэцэрлэгт хүрээлэнгийн зэргэлдээ оршдог хүнсний зах дээр дэлбэрэлт болж 31 хүн амь алдаж 90 гаруй хүн шархдаж бэртжээ. Орон нутгийн цагаар өглөөний 8,00 цагийн орчимд хүнсний ногоо зардаг лангуунуудын ойролцоо хоёр ч машин ирж зогсоод удалгүй дэлбэрсэн байна.
Энэ хэргийг лалын шашинтнууд үйлдсэн байж магадгүй хэмээн сэжиглэж байгаа юм байна. Шинжаан Уйгурын энэ автономит районд хан үндэстнээс гадна лал-уйгур үндэстэн амьдардаг. Тус районд салан тусгаарлагч “Дорнод туркестаны лалын хөдөлгөөн” гэдэг байгууллага үйл ажиллагаа явуулж автономит районоо хятадаас тусгаарлаж бие даасан улс болгоно хэмээн тэмцдэг юм.

0 Сэтгэгдэл
hyatadyydaas l bolj bgaa, ted bayalgiig n zuuguud duusaj bgaa, uigaryyd yaduu ajilgyi , mash ih daramtand baidag. tegeheer yah bolj bn, temcehees uur arga baihgyi
Хамгийн их уншсан