Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цагдаа нар ажил хаялт зарлав

Бразильд хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэх өдөр ойртох тусам энэ улсын байдал улам түгшүүртэй болж байна. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хэт их зардал гаргалаа гэдгийг эсэргүүцэн, тэмцээн зохион байгуулахыг эсэргүүцсэн олон тооны жагсаал өдөр алгасахгүй шахуу болж байна. Дээр нь Бразилийн 14 мужийн цагдаа нар цалингаа 80 хувиар нэмэгдүүлэхийг шаардан ажил хаяжээ. Үүнээс өмнө цагдаа нар 48 цаг ажил хаяхад дээрэм тонуулын хэрэг хэд дахин нэмэгдэж байсан тул энэ удаад гэмт хэргийн түвшин ямар болохыг таах л үлдэж. Гэхдээ Бразилийн цагдаагийн байгууллагын бүтэц зохион байгуулалт өөр болохоор ажил хаялтад бүх цагдаа нар оролцоогүй гэдгийг онцлох хэрэгтэй. Бразилийн цагдаагийн алба нь гудамж талбайд эргүүл хийж, нийгмийн хэв журмыг сахиулан эрүүгийн хэргийг мөрддөг  иргэний цагдаа, хилийг сахин хамгаалдаг холбооны цагдаа ба цэргийн цагдаа гэсэн гурван нэгжтэй ажээ.
Энэ удаад зөвхөн иргэний цагдаагийн хэсэг оролцож байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан