Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Украины казак Бабай Путинаас “их буу” гуйжээ


Украины салан тусгаарлах үзэлтэн Бабай хочтой Александр Можаев ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд хандаж украины өнөөгийн эрх баригчидтай тэмцэхэд хэрэгтэй их буу өгөхийг хүссэн байна.

Тэрээр “Оросын хамгийн сайн ерөнхийлөгч Владимир Владимирович Путинд би  хандаж байна. Оросын ерөнхийлөгчийг өнөөдөр хаан гэж нэрлэдэггүй ч Орост бол хаан л гэж нэрлэх ёстой” гэжээ. Тэр цааш нь Путинаас зэсгийн тусламж хүссэн байна гэж ANNA-News мэдээлжээ.
“Бидэнд их буу хэрэгтэй байна. Бид сөрөг хүчнийхээ өмнөөс барих зэвсэг хэрэгтэй байна. Тэд нууц байдалд  ороод мэргэн буудагч ашиглаж байна шүү дээ” гэж Бабай гомдол мэдүүлээд “Дайсныг устгахаас өмнө өөрсдийнхөө хүмүүсийг алдаад баймааргүй байна” гэж учирлажээ.
Тэр бас “Гэгээн оросын төлөө тулалдахын тулд бидэнд шинэ зам хэрэгтэй байна,  тэгвэл бид барууны гамшгийг устгаж чадна" гэсэн байна.
Тэгээд “Яахав  бүх баруун биш л дээ. Би тэгэж бодож байна. Манай дэлхий дээр энх тайван тогтоно. Владимир Владимирович минь миний хүсэлтийг биелүүлээч бурхан минь. Энэ бол миний чин сэтгэлийн гуйлт шүү. Бидэнд их буу өгөөч” гэжээ.
Уг нь тэртэй тэргүй ОХУ-ын тусгай тасаг, мэргэжлийн дайчид Украинд ажиллаж салан тусгаарлагчдад  туслан украины дотоод яамны болон зэвсэгт хүчний эсрэг ажиллаж байгааг гадаадын хэвлэлүүд бичсээр байна.  Энэ  дайчид ямар ч таних тэмдэггүй хувцас хэрэглэл өмссөн ч ажиллаж байгаа ч  яахын аргагүй тусгай бэлтгэгдсэн мэргэжлийн дайчид байна гэдэг нь тодорхой байна гэж гадаадын хэвлэлүүд бичиж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан