Оросын нэртэй сэтгүүлч Анна Политковскаяг хөнөөсөн хэрэгт таван хүн буруутай болохыг Москвагийн шүүхээс тогтоохоор, ял төлөвлөжээ. 2006 онд гарсан аймшигт хэргийн гэм буруутнууд ийнхүү найман жилийн дараа шийтгэлээ хүлээж байгаа юм.
Чеченийн дайныг шүүмжилдэг эрэн сурвалжлах сэтгүүлч А.Политковская байрныхаа цахилгаан шатан дотор буудуулан нас барсан юм. Энэ хэргийг гардан үйлдсэн нэг эрэгтэй, зохион байгуулахад оролцсон дөрвөн эрэгтэйд шүүхээс тус тус ял оноогоод байна. Тэдний гурав нь Чечень гаралтай ах дүүс юм. Тэдний авга ах, тэтгэвэрт гарсан цагдаа энэ хэргийг зохион байгуулсан аж.
Хохирогчийн гэр бүлийнхэн шүүхийн шийдвэрийг дэмжиж байгаа ч энэ хэргийн цаад учир шалтгаан, захиалагчийг олж чадаагүйд сэтгэл дундуур байгаа юм. А.Политковская Чеченьд явуулж буй Оросын дайныг хүчтэй шүүмжилдэг, Ерөнхийлөгч В.Путиний эсрэг нийтлэлүүд олноор нь бичиж байсан юм.