Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бразилийн цагдаа нар ажил хаяв

Нэг сар хүрэхгүй хугацааны дараа хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах Бразильд цагдаа нар нь ажил хаяв. Тус улсын 14 томоохон мужид тэр дундаа Сао Паулод цагдаа нар ажил хаяж, цалингаа 80 хувь хүртэл нэмэхийг шаарджээ. Дэлхийн хэмжээний үйл явдал хаяанд нь ирчихээд байхад аюулгүй байдал сахиулах цагдаа нар ийнхүү ажил хаясан нь олон улсын анхаарал татаж байна. Харин Бразилийн эрх баригчид энэ эсэргүүцлийг газар авахуулахгүй намжаахаар хичээж байгаа гэнэ. ДАШТ-ий үеэр 20 мянган гаруй цагдаа аюулгүй байдал сахиулах юм.
2014 оны ДАШТ, 2016 оны олимп зохион байгуулах Бразиль улс энэ хоёр том наадмын бэлтгэл ажлыг маш хангалтгүй хийж байгаад олон улс сэтгэл дундуур байгаа. Өнгөрсөн арванхоёрдугаар сар гэхэд дууссан байх ёстой цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын ажил энэ сарын эхээр дуусч байх жишээтэй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан