Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хотын даргадаа нохойн толгой илгээжээ

Украины Николаев хотын даргын үүрэг түр гүйцэтгэгч, хотын тэргүүний албанд нэр дэвшигч Юрий Гранатуровт энэ мягмар гарагт нэгэн илгээлт ирсэн дотор үхсэн нохойн толгой, гар бөмбөгтэй төстэй зүйл байсан байна.
Илгээлт хотын даргын үүрэг гүйцэтгэгчийн албан хаягаар ирэхэд нь нарийн бичгийн дарга нь түүн дотроос эвгүй үнэр үнэртээд байна хэмээн  хамгаалалтын албаныхныг дууджээ. Тэд нь ирээд цагдаагийнхныг дуудаж хайрцгийг нээхэд үхсэн нохойн толгой гарч ирсэн байна. Мөн гар бөмбөгтэй адил зүйл байсныг шинжилгээнд илгээжээ. Илгээмжийг хаанаас хэн явуулсныг мөрдөн шалгаж эхэлсэн байна. Юрий Гранатуров украины Николаев хотын даргын үүргийг 2013 оны аравдугаар сараас эхлэн гүйцэтгэж байгаа бол хотын даргын сонгууль тавдугаар сарын 25-нд Украины ерөнхийлөгчийн сонгуультай хамт болох юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан