Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Таиландад цэргийн дэглэм тогтоолоо


Таиландын арми улс орондоо бий болоод байгаа эмх замбараагүй байдлыг эцэс болгохын тулд өнөөдрөөс эхлэн цэргийн дэглэм тогтоож байгагаа зарласан байна. Энэ хугацаанд зэвсэгт хүчин онцгой эрхтэйгээр ажиллаж улс орондоо энхтайван, нийгмийн хэв журам тогтооно гэж өглөө эрт орон нутгийн телевизээр зарлалаа.
Гэхдээ “Цэргийн дэглэм гэдэг нь төрийн эргэлт биш. Ард иргэдийн хувьд тэвдэж сандрах явдалгүй, хэвийн байдлаараа ажиллаж амьдарч болно” гэж мэдэгдэлд дурджээ.
Нийслэл Бангкокт өнгөрсөн долоо хоногт гар бөмбөг дэлбэрч жагсагчдаас гурван хүн амь алдсаны дараа армийнхан ийм дэглэм тогтоох тухайгаа урьдчилан мэдэгдэж байсан юм. Таиландад хэдэн долоо хоногийн турш үргэлжилж байгаа улс төрийн хямрал нь эмх замбараагүй байдал болон хувирч 28 хүн амь алдан, хэдэн зуун хүн бэртэж шархдаад байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан