Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Доминик Стросс Каны тухай кино гарлаа

Олон улсын валютын сангийн захирлын суудлаас шуугиантайхан буусан Доминик Стросс Каны тухай кино өнгөрсөн амралтын өдрөөс дэлгэцэнд гарч эхэлжээ. Нью-Йоркт ажлаар ирээд байхдаа "Sofitel" зочид буудлын өрөөний үйлчлэгчийг хүчирхийлсэн хэргээр баригдан шалгагдсаны улмаас нэр хүнд нь унаж, улмаар ОУВС-гийн захирлын суудалд удаан тэсэх аргагүй болсон ДСК өөрөө огцрох өргөдлөө гаргасан юм. Жилдээ 500 мянган ам.долларын цалинтай ОУВС-гийн захирал байсан түүнийг 2012 оны сонгууль өрсөлдөж, Францын дараагийн Ерөнхийлөгч болно гэсэн таамаг хүчтэй яригдаж байсан үед тэрээр дээрх хэрэгт орооцолдсон юм.
Доминик Сросс Каны карьерыг үгүй хийсэн энэ явдлын талаар, ер нь түүний талаар хэвлэлээр гараад байдаг үнэн худалд нь мэдэгдэхгүй хов живийг оролцуулан дээрх киноны зохиолыг бичжээ. "Нью-Йоркт тавтай морил" нэртэй энэ кинонд түүний эмэгтэйчүүдтэй холбогддог гэр бүлдээ үнэнч бус байдлыг түлхүү гаргажээ. Кинон дахь Доминик Стросс Каны дүрд Францын нэрт жүжигчин Жерар Депардье тоглосон байна. Киноны нээлтийн үеэр түүнээс сэтгэгдлийг нь асуухад "Би улстөрчдөд дургүй болохоор энэ кинонд тоглосондоо баяртай байна" хэмээн хариулжээ. Хэдийгээр кино тэр чигээрээ Доминик Стросс Каны сүүлийн хэдэн жилийн амьдралыг харуулсан боловч киноны дүрүүдээ бодит нэрээр нь нэрлээгүй аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан