Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Малайзын сураггүй болсон онгоцыг америкчууд сөнөөчихсөн юм биш байгаа


Өнгөрсөн гуравдугаар сарын 8-нд  Маоайзын нийслэлээс хөөрөөд сураггүй алга болсон Боинг 777-200 онгоцны талаар шинэ сураг, дуулиантай таамаг тархлаа. Малайзын агаарын тээврийн энэ онгоцны талаар “МН370 дугаар нислэг: Нууц” гэсэн ном бичсэн Найжела Коурсорна гэгч  энэ онгоцыг АНУ юм уу Тайландын сөнөөгч онгоцууд сөнөөсөн байж магадгүй гэж бичсэн гэнэ.
Коурсорн энэ “Боинг 777” онгоцыг алга болох үед Өмнөд-Хятадын тэнгист АНУ, Таиландын хамтарсан цэргийн сургууль болж байсан гэж баталж байна. Тэгэхээр сөнөөгч онгоцнуудын аль нэгээс харвасан пуужин зорчигч тээврийн онгоцыг сөнөөсөн байж болох юм гэж бичжээ.
Гэхдээ үүнийг батлах зүйл байхгүй болохоор гэмт хэргийг мөрдөн шалгах ажлыг өөр чигт эргүүлж төөрөлдүүлэх гэсэн оролдлого байж магадгүй гэж сэжиглэж байна.
Үүнтэй зэрэгцээд Малайзын ерөнхий сайд асан Махатхир Мохамад өөрийнхөө блогт дүүрэн зорчигчтой ийм том онгоц ор мөргүй алга болно гэж байх учиргүй, “Боинг-777” онгоцыг хулгайлсан байж магадгүйг АНУ-ын Тагнуулын төв газар, онгоц үйлдвэрлэсэн компаниас асуух ёстой гэж бичсэн байна.

Малайзын иргэний агаарын тээврийн “Боинг 777-200” онгоц 227 зорчигч, багийн 12 гишүүнтэйгээр гуравдугаар сарын 8-ны шөнө Куала-Лумпураас Бээжинг чиглэн нисээд ниссэнээсээ нэг цагийн дараа ор сураггүй алга болсон юм.

0 Сэтгэгдэл
үг үсгийн алдаа нь ямар их юм бэ. ухаалаг сайт ч бол доо.....
Хамгийн их уншсан