Өнгөрсөн долоо хоногт Ливийн Бенгази хотод төв Засгийн газрын талыг баримтлагч цэргийнхэн ба лалын хэт явцуу үзэл баримтлагчдын хооронд зэвсэгт мөргөлдөөн тасарсангүй. Сүүлийн мэдээгээр Ливийн зүүн нутагт, газрын тосны урсгал хянадаг хэсэгт болсон мөргөлдөөний улмаас 79 хүн амь үрэгдэж, 180 гаруй хүн шархаджээ. Зэвсэгт мөргөлдөөн өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт эхэлсэн байна. Лалын хэт явцуу үзэлтнүүдийг дарахын тулд төв Засгийн газар өөрийн мэдлийн байлдааны онгоц, нисдэг тэргээ дайчилсан байна. Одоогоор төв Засгийн газар байгуулсан ялалтын талаар мэдээлээгүй байгаа бол босогчид нэг нисдэг тэрэг унагасан тухайгаа албан ёсоор мэдэгдэв. Ливийн энэ нутгийг хяналтад авсан босогчид Хойд Солонгос руу газрын тос хууль бусаар наймаалдаг гэх мэдээ ирсний дараа бүс нутагт байдал түгшүүртэй болоод байсан юм.