Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дээрэмчнийг 30 жилийн дараа баривчиллаа

Бельгид 1980-аад оны сүүлээр дэлгүүр тонодог байсан бүлэглэлийн гишүүнийг 30 жилийн дараа баривчилсан байна. Тухайн үед дээрмийн бүлэглэл нь Бельгид нэлээд олон том дэлгүүр дээрэмдэхдээ 28 хүний аминд хүрч байж. Хэвлэл болон олон нийт энэ бүлэглэлийг голчлон “ажилладаг” байсан нутгийн нэрээр “Брабантын алуурчид” гэж нэрлэж байсан юм. Өдийг хүртэл гэмт хэргийг нь илрээгүйд тооцож байсан ч бүлэглэлийн гишүүнийг Интерполын шугамаар Францаас баривчилсан аж. Гэмт этгээд нь өдгөө 67 настай Жан Мари Тинск гэгч юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан