Энэ сарын 17-нд Сөүл хотод “Sewol” хөлөгийн ослоор амь үрэгдэгсдийг дурсан хүндэтгэх томоохон хэмжээний жагсаал болов.
Хөдөлмөрчдийн болон иргэний байгууллагаас зохион байгуулсан уг жагсаалын үеэр жагсагчдын зарим хэсэг нь Хөх ордон уруу чиглэж явахдаа зөвшөөрөгдсөн шугамнаас хэтэрч, цагдаа нартай тулгаран улмаар 115 хүн цагдаад саатуулагдсан байна. Хэвлэл мэдээлэл өнөөдрийг хүртэл зөвхөн Засгийн газраас өгсөн мэдээллийг л дамжуулж ирсэн, харин хохирогчдын гэр бүлийн өгсөн мэдээллийг дамжуулахгүй байна гэж жагсагчид ярьсан байна. Жагсагчид “Одоо зүгээр суухгүй”, “Пак Гын Хэ огцор” хэмээн хашхирч байв. Энэ өдөр Сөүлээс гадна бусад хотуудад хүмүүс жагсан амь үрэгдэгсдийг дурсан хүндэтгэсэн байна.