Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Sony” 1,3 тэрбум алдагдалтай ажилласан

Японы дэлхийд алдартай “Sony” компани өнгөрсөн оны санхүүгийн жилдээ 1,3 тэрбум ам.долларын алдагдалтай ажилласнаа албан ёсоор мэдэгджээ. Энэ оны санхүүгийн жилд алдагдлын хэмжээ арай багасч 489 сая ам.доллар байна гэсэн урьдчилсан таамагтай байгаагаа ч мэдэгдсэн байна. 2013 онд алдагдалтай ажилласан шалтгааныг бүтцийн өөрчлөлт хийхдээ “Vaio” брэндээ зарж, компьютер үйлдвэрлэлийн бизнесээс гарч байгаатай холбон тайлбарласан байна. Нэгэн үеийн ахуйн электрон барааны дэлхийн зах зээл дээр ноёлж байсан “Sony” компани сүүлийн жилүүдэд “Samsung”, “LG” гэх мэт Өмнөд Солонгосын компаниудтай өрсөлдөхөд улам бүр хэцүү болохтой зэрэгцэн Америкийн “Apple” компани аудио техник, гар утасны зах зээлээс тус компанийг бага багаар шахан гаргаж байгаа аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан