Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ливийн цагаачидтай завь живжээ

Италийн Лам­педуза хот руу нууцаар нэвтрэхээр хэдэн арван цагаач суулгаж явсан завь Ливийн эрэг орчим живсэн тухай “ВВС” агентлаг мэ­дээлж байна. Ослын газар руу Ита­лийн цэргийнхэн байл­дааны усан он­гоц, нисдэг тэрэг явуулсны ачаар 200 орчим цагаачийг аварсан ч 20 орчим нь живжээ. Үүнтэй төстэй өөр нэгэн хэрэг долоо хоногийн хүн өмнө гарсан юм. Тухайн үед хууль бус цагаачдыг тээвэрлэж байсан завь хөмөрсний улмаас 36 хүн амиа алдсан.
Италийн Лампедуза арал нь Африкийн эргээс ердөө 290 км-ийн зайтай байрладаг тул цагаачдын хөлд хамгийн их дарагддаг газар юм. Ялангуяа, “Арабын хавар”-аар Хойд Африкийн олон оронд иргэний дайн, улс төрийн тогтворгүй байдал үүсэхтэй зэрэгцэн иргэдийн амжиргааны түвшин эрс муудсаны дараа хууль бус цагаачдын тоо эрс нэмэгдсэн. Цагаачид Лампедуза арал орохын тулд завиныхаа даацыг гурав дөрөв дахин хэтрүүлдэг эсвэл машины дугуйнаас эхлээд цэвэр усны сав хүртэл гар доорх янз бүрийн материал ашиглан хөвөх хэрэгсэл хийж түүгээрээ 290 км замыг туулах гэдэг нь осол гарах гол шалтгаан болдог ажээ. Хууль бус цагаачид хүсч байсан арал дээрээ очвол л баян Европт сайхан амьдарна гэж боддог нь том төөрөгдөл болдог. Тэдний дийлэнхийг нь тусгай төвд байлгаж байгаад эхний боломж гармагц нутаг руу нь албадан буцаадаг юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан