Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хятадын 100 гаруй хот цэвэр усны дутагдалд оржээ

Хятадын 400 гаруй хотын 108 нь цэвэр усны дутагдалд орсноос болж  160 сая гаруй хүн шаардлагатай хэмжээнд цэвэр ус хэрэглэж чадахгүй байгаа тухай “Синьхуа” агентлаг мэдээлж байна. Нийт Хятадын хэмжээнд хүн амын 40 гаруй хувь нь усны дутагдалтай бүс нутагт амьдардаг аж. Ийм атлаа Хятадад жилд болдог байгалийн гамшгийн 90 хувь нь устай холбоотой үзэгдлээс үүдэлтэй байдаг. Тус улсад усны нөөц дутагдах, усны экологи алдагдан бохирдох нь ноцтой асуудал хэвээр байна. Иймд манай урд хөрш тусгай төсөл хэрэгжүүлэн 46 хотод усны экологитой иргэншил үүсгэх туршилт явуулж, ойрын хугацаанд дахин 54 хотыг энэ туршилтад хамруулах аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан