Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16-р хуралд (UNCCD COP16) оролцох үеэр Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
“ТОКИО-2024”-ГИЙН ИХ ДУУЛГА МОНГОЛЫН 20 ЖҮДОЧ ӨРСӨЛДӨНӨ
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвараа төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хязгаарлана
Хүүхдийн найрал дууны 30 дахь удаагийн наадам боллоо
Нийслэлийн хэмжээнд 5320 тн давс, 4846 тн бодисын үлдэгдэлтэй байна
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн форум боллоо
ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана
Орос улс хахуульд бүр идэгдчихэж
Энэ улс жижиг том гэхгүй авлигыг илрүүлэн шүүхээр шийтгэж байна. Харин манай улсад улам л нууц далд хэлбэрт шилжээд байдаг.

Орос улсад шүүхээр орж байгаа гурван хүний нэг нь авлигын хэрэгтэй холбоотой байна гэжээ. Хамгийн түгээмэл, их гардаг хэмжээний авлига бол 1-10 мянган рубль байна. Хоёрдугаар байрт 500-1000 рублийн авлига, хээл хахууль гэж Оросын Дээд шүүхийн шүүн таслах газрын судалгаагаар гарсан байна. Өнгөрөгч онд 10 мянган рублийн авлигын хэргээр 3255 хүн шийтгүүлжээ.
2013 онд тус улсад нийтдээ 8,5 мянган хүн авлигын хэргээр ял авч шийтгүүлсэн дүн гарчээ. Үүний өмнө жилд сайндаа л авлигын хэргээр 6000 орчим хүн шийтгүүлдэг байсныг бодоход хуулийн байгууллагууд урьдынхаасаа идэвхтэй ажилласан байна хэмээн хуульчид үзэж байна. Шүүхээр ял шийтгүүлж байгаа хүмүүсийн гуравны нэг нь авлига, хээл хахууль авсан хүмүүс байгаа юм.
Гэхдээ л оросын хууль сахиулагчдын сэтгэлийг зовоож байгаа зүйл бол илэрч шийтгүүлж байгаагаасаа илүүтэй нууц далд байдалд энэ гэмт хэрэг байсаар байгаа явдал гэж байна. Авлига өгч байгаа хүмүүсийг судлаад үзэхээр дунд боловсролтой хүмүүс дийлэнх байдаг нь ажиглагджээ. Судалгаагаар авлига өгөгчдийн гуравны хоёр нь дунд сургууль, техникум, коллеж төгссөн хүмүүс байж.
50 настай жолооч бол эргүүлийн цагдаатай таарахад 800 рубль өгөөд л салдаг нь амьдралд хэвшил болсон зүйл гэнэ. Сүүлийн жилүүдэд олон нийтийн газар тамхи татахыг хориглосноор галт тэрэгний буудал зэрэг газарт тамхи татсан хүмүүс 700 орчим рубль өгч байж цагдаагаас салдаг болсон гэнэ. Ер нь ямар нэгэн зөрчил гаргаж цагдаад гардуулсан хүмүүс машинд нь ороод асуудлыг дэвэргэлгүй салахын тулд цагдаагийн халаасанд мөнгө хийх нь бүр түгээмэл. Шүүхэд ирж байгаа хэрэг дотор 500 хүртэлх рублиэр цагдааг аргалах гэсэн хэрэг гэхэд л өнгөрсөн онд 706 байгаа аж. Ер нь нэг мянга хүртэл рублийн хэрэг 1418 байж. Энэ бол ихэвчлэн жижиг зөрчил гаргасан хүмүүсийн цагдаагийн ажилтнуудад өгсөн хэрэгт голдуу хамааралтай болж байгаа юм.
Гэтэл ямар нэгэн албан тушаалтны зэрэг дэв нь дээшлэх тутам авч байгаа авлигын хэмжээ нь зэрэг нэмэгдээд байдаг нь ёс. Их хэмжээний авлига авсан хэрэгт 122 хүн шийтгүүлсэн байгаа нь албан тушаалтан түшмэлүүд. Тэдний авлигын хэмжээ 100-150 мянган рубль түүнээс дээш ярина. Оренбург мужид гэхэд л шүүхийн шийдвэрийг өөрчлүүлэхийг хүссэн нэгэн 200 мянган рубль амлаж байсан хэрэг өнгөрсөн онд гарчээ.
Юутай ч Орос улс авлигын хэргийг их бага гэхгүй илрүүлэн гэм буруутанд зохих шийтгэлийг оноосоор байна, гэхдээ л авлига гэдэг газар авсаар байна.

0 Сэтгэгдэл
2014.05.15
2014.05.15
2014.05.15