Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Украины зүүн мужууд салан тусгаарлахыг дэмжлээ

Украины Луганск, Донецк мужид салан тусгаарлах талаар санал асуулга болж дуусав. Санал асуулгад оролцогсдод “До­нецк, Луганскын ардын бүгд най­­рамдах улс байгуулж, бие даасан тусгаар улс бай­гуу­лахыг дэмжиж байна уу” гэ­­сэн ганц асуултад хариулсан байж.

Донецк мужид санал асуулга авахаар 1,5 мянга орчим санал хураах байр бэлтгэж ням гарагийн өглөө­ний 08:00 цагаас шөнийн 22:00 цаг хүртэл ажилласан бай­на. Харин Украины хүч­ний байгууллага, Үндэсний гвардийнхан орж ирснээс болж Красноармейскт санал асуулгыг 16,00 цагт зогсооход хүрчээ. Украины хүчнийхэн орон нутгийн сонгуулийн ко­мисс байрлаж байсан хотын зөв­лөлийн байрыг бүсэлсэн аж. Гэхдээ санал асуулгад нийт сонгогчдын 77,8 хувь болох 47 мянган хүн саналаа өгөөд амжжээ. Донецк мужид нийт 3,2 сая саналын хуудас бэлтгэсэн юм байна. Донецкийн Сонгуулийн төв хороо бүх нийтийн санал асуулгад саналаа өгсөн сонгогчдын тооноос үл хамааран санал асуулгыг хүчинтэй гэж үзнэ гэж мэдэгдэж байна. 2,4 сая хүнтэй Луганск мужид сонгуулийн комисс насанд хүрсэн хүний тоогоор нийт 1,7 сая саналын хуудас тамгалж бэлтгэсэн байна. Сонгуулийн насны нийт хүний 80 орчим хувь нь санал асуулгад оролцсон болохоор тус мужийн Сонгуулийн хороо санал асуулгыг хүчинтэй гэж үзэн даваа гарагт дүн гарна гэж мэдээлжээ. Мужаа Ардын бүгд найрамдах улс гээд  өөрийгөө тус улсын  “амбан захирагч” тунхаглаад байгаа Валерий Болотов Украины хүчний байгууллагынхан тус муж руу бямба гарагт цэргийн техник цуваа ирүүлж байна гэж мэдэгдэж байсан ч санал асуулгын үеэр ямар нэгэн мөргөлдөөн гараагүй байна.

Хүн амын дийлэнх нь орос үндэстэн энэ хоёр мужид Украинаас салан тусгаарлах санал асуулгад иргэд маш идэвхтэй оролцож санал хураах байруудын өмнө урт дараалал үүссэн байжээ.
Өрнөдийн орнууд энэхүү санал хураалтын үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ анхнаасаа мэдэгдээд байгаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан