Бээжин хотноо Хятадын тусгай албад төрийн нууцыг гадаадын хэвлэлд дамжуулсан хэргээр нэгэн эмэгтэйг баривчилсан тухай “Синхуа” агентлаг мэдээлж байна. Өнгөрсөн оны наймдугаар сард гадаадын нэгэн сайтад Хятадын Коммунист намын Төв хорооны маш нууц бичиг баримт бүрэн эхээрээ хэвлэгдэн ихээхэн дуулиан тарьсан юм. Энэ хэргийн дараа Хятадын олон нийтийн аюулгүй байдлыг удирдах газар нарийвчилсан мөрдөх ажиллагаа явуулаад энэ оны дөрөвдүгээр сарын сүүлээр хэрэгтнийг гэрээс нь баривчилсан байна.
Өдгөө 70 хүрээд байгаа Гао Юүй гэгч хэрэгтэн нь үүнээс 2013 оны долдугаар сард хууль бусаар маш нууц баримт худалдаж аваад өрнөдийн вэб сайтад дамжуулан өгсөн байна. Гай Юүй нь 1993 онд улсын нууцыг ил болгосон хэргээр шийтгүүлэн зургаан жил хоригдоод гарч ирсэн нэгэн ажээ.