Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Путин хээрийн сургууль удирдав

Оросын Ерөнхийлөгч өнгөрсөн амралтын өдрүүдэд Оросын стратегийн баллистик пуужин, далавчит пуужин харвасан хээрийн сургуулийг удирдсан тухай тус улсын сонин хэвлэлүүд мэдэгдэж байна. Хээрийн сургуулийн хүрээнд Плесецк сансрын буудлаас “Тополь” стратегийн пуужин харвасан нь Кура хээрийн сургуулийн төвд байрладаг байг амжилттай оносон аж. Мөн Өрнөд цэргийн тойргийн хээрийн сур­гуулийн төв дэх бөмбөгдөгч “Ту-95МС” онгоцноос зургаан далавчит пуужин харвасан нь байгаа оножээ. Үүнтэй зэрэгцэн Умард флотын бүрэлдэхүүнд багтдаг шумбагч онгоцноос хоёр стратегийн пуужин харвасан нь Баренцийн тэнгис, Агнуурын тэнгис дэх байг амжилттай онож. Мөн Төв цэргийн тойргийнхон тийрэлтэт сум харвагч “Ураган” ба “Град” системээр гал нээсэн нь товлосон байндаа тусчээ. Харин Капустин Яр дахь пуужинт дивизийнхэн тактикийн “Искандер-М” пуужин ба тийрэлтэт сум харвагч “Смерч” системээр буудсан нь мөн байгаа амжилттай оножээ. Үүний дараа Путин “Бид манай улсын стратегийн давших ба харвах хүчин байлдааны өндөр бэлэн байдалтай, хамтран ажиллаж чаддаг гэдгийг бэлхэнээ харлаа” гэжээ.
Украйнд болж байгаа үйл явдалтай холбоотойгоор сүүлийн үед манай хойд хөрш удаа дараалан хээрийн сургууль хийж НАТО, болон АНУ-д байлдааны өндөр чадвартай гэдгээ харуулсаар байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан