Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Литвийн сонгуулийн нэгдүгээр шатанд хэн ч тэргүүлсэнгүй

Литва улсын ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүнгээр нийт саналын хуудасны 99 хувийг тоолоход өнөөгийн ерөнхийлөгч Даля Грибаускайте 45,83 хувийн санал авсан дүн гарчээ. Гэсэн ч тэрээр нийт долоон хүн өрсөлдсөн энэ сонгуульд 50+1 хувийн санал авч чадаагүй болохоор тавдугаар сарын 25-нд хоёр дахь шатны сонгууль болох нь тодорхой болж байна. Хоёр дахь шатны сонгуульд Даля Грибаускайтетэй хэн өрсөлдөх нь хараахан тодроогүй байна. Социал демократ намаас өрсөлдөж байгаа Зигмантас Бальчитис юм уу, Хөдөлмөрийн намын нэр дэвшигч Артурас Паулаускас хоёр хамгийн өндөр санал авч байгаа болохоор тэр хоёрын нэг нь өрсөлдөх бололтой. Тэд ойролцоогоор нийт сонгогчдын 15 орчим хувийн санал аваад байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан