Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Баавгайнд бариулжээ

Нефтийн талбарт ажиллаж байсан ажилчид ойртон ирсэн баавгайг үргээх гэж дуут дохио ашигласан боловч баавгай үргэх нь бүү хэл нэгэн эмэгтэй ажилтан руу дайран амийг нь хөнөөжээ.

Халдлага болох үед долоон хүн ажиллаж байсан гэж үйлдвэрчний “Unifor“ эвлэлийн албан ёсны төлөөлөгч Скотт Дохерти мэдэгдлээ.

Канадын Альберта мужийн Форт МакМуррей хотод байрладаг, “Suncor” компанийн нефтийн талбарт 36 настай эмэгтэй ажилтан цахилгааны ажил хийж байжээ.
Эмэгтэйн аминд хүрсэн, нас бие гүйцсэн, эр баавгайг цагдаа унтуулан, дарсан аж.
Жилийн энэ үед ичээнээсээ гарсан баавгайнууд хоол хүнс хайн Альбертад элбэгшдэг байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан