Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийн гадуурх харилцаанд бүгд дургүй

Америкийн “Pew Research Center” байгууллагаас сонирхолтой су­дал­гаа явуулжээ.  Судлаачид гэр бүлийн гадуурх бэлгийн харилцаанд орох, ижил хүйстэнтэйгээ явалдах, гэрлэлтийн өмнө бэлгийн харилцаанд орох, салалт, согтууруулах ундаа хэрэглэх, мөрийтэй тоглоом тоглох, жирэмслэлтээс сэргийлэх бэлдмэл хэрэглэх гэсэн сэдвээр 40 улсын 40 мянга гаруй хүнийг хамруулсан санал асуулга явуулсан байна. Саналга асуулгад оролцогсод дээр дурдагдсан сэдвүүдийг “ёс суртахууны хувьд хүлээн зөвшөөрч болно”, “ёс суртахууны хувьд хүлээн зөвшөөрч болохгүй”, “ёс суртахуунтай холбоотой асуудал биш” гэсэн гурван хариултын нэгийг сонгосон байна.
40 улсын 40 мянган хүн оролцоно гэдэг хариултын хувилбарыг янз бүр ойлгосон нь ойлгомжтой ч зарим нэг зүйл дээр сонирхолтой хариулт өгчээ. Тухайлбал, гэр бүлийн гадуурх бэлгийн харилцаанд орохыг санал асуулгад оролцсон хүмүүсийн 78 хувь нь “ёс суртахууны хувьд хүлээн зөвшөөрч болохгүй” гэж тодорхойлсон байна. Мөрийтэй тоглоомыг 62 хувь нь “ёс суртахууны хувьд хүлээн зөвшөөрч болохгүй” гэсэн. Ижил хүйстэнтэйгээ бэлгийн харилцаанд орохыг 59 хувь нь эрс үгүйсгэсэн бол 46 хувь нь гэрлэлтээс өмнө бэлгийн харилцаанд орохыг шүүмжилж, гэр бүл салалтыг 24 хувь нь шүүмжилсэн байна.
Шашин шүтлэг, соёл, уламжлал гээд бүх зүйлээр ялгаатай 40 улсын 40 мянган хүн оролцсон гэхэд дийлэнх нь гэр бүлийн гадуур бэлгийн харилцаанд орохыг шүүмжилсэн байна. Ийм хариулт өгсөн хүмүүсийн тоогоор лалын шашинт Палестин тэргүүлсэн. Харин хөнгөмсөг явдалтай гэдгээрээ алдартай гэгддэг францчууд гэр бүлийн гадуурх мэхлэлт байх ёстой гэж хариулсан хүнээрээ давамгайлсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан