Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Умард Солонгос жил бүр цөмийн болон пуужингийн туршилт хийнэ

БНАСАУ улс орноо батлан хамгаалах зорилгоор жил бүр пуужингийн болон цөмийн зэвсэг туршина гэж тус улсаас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Ри Дон Иль мэдэгдлээ.  БНАСАУ-ын дипломат хэлэхдээ, “АНУ-ын зүгээс байнга заналхийлж байгаа учраас манай улсын цөмийн хөтөлбөр нь зайлшгүй хийх ёстой ажил” хэмээн зөвтгөсөн байна. Сүүлийн жилүүдэд БНАСАУ гурван ч удаа цөмийн зэвсэг туршсаны төлөө НҮБ-ын Аюулгүйн зөвлөл  хориг тавиад байгаа юм. Харин энэ жил Умард Солонгос цөмийн зэвсэг туршаагүй зөвхөн балластик пуужин харваж туршсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан