Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шашныг доромжилсон гэж 10 жил хорих ял өгчээ

Саудын Аравийн шүүх интернэтэд блог хөтөлдөг Раиф Бадави гэгчийг лалын шашныг доромжилсон, либерал үзэлтэй интернэт форум байгуулсан гэж мянган удаа ташуурдах, 10 жил шоронд хорих ял өгсөн тухай “ВВС” агентлаг мэдэгдэж байна. Бадавиг бүр 2012 онд баривчлан шүүхээс 600 удаа ташуурдах долоон жил хорих ял оноогоод байсан юм. Өмгөөлөгч нь давж заалдсан ч ийнхүү ял шийтгэл нь  нэмэгдсэн байна.
Бадави нь интернэт блогтоо Саудын Аравийн шашны бодлогыг шүүмжилсэн нь ийм үр дагаварт хүргэжээ. Олон улсын хүний эрхийг хамгаалах “Amnesty International” байгууллага энэ шийдвэрийг эсэргүүцэн, нэн даруй халахыг шаардсан байна. Гэхдээ Америк тэргүүтэй өрнөдийн орнуудын хувьд газрын тосны хамгийн гол нийлүүлэгч, бүс нутаг дахь гол түнш нь Саудын Арави байдаг болохоор төрийн зүгээс шүүмжлэх нь ховор.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан