БНХАУ-ын Гаалийн Ерөнхий удирдлагын гаргасан мэдээнээс үзвэл Хятадын импорт ба экспортын хэмжээ өнгөрсөн жилийнхээс 1,3 хувь буурсан байна. Тодруулбал, экспорт нь 2,3 хувиар буурч, 679,78 тэрбум ам.долларт хүрсэн. Импорт нь өнгөрсөн жилийнхээс 1,3 хувиар буурсан ч 644,54 тэрбум ам.доллар болсон байна.
Ерөнхийдөө нэгдүгээр сараас дөрөвдүгээр сар хүртэлх хугацаанд манай урд хөрш ба Европын холбооны худалдааны эргэлт 1,15 их наяд юань болсон бол АНУ-тай хийдэг арилжаа 1,03 их наяд юань болсон, Ази ба Номхон далайн орнуудтай хийдэг арилжааны хэмжээ 33,1 хувь унаж, 632,91 тэрбум юань болжээ. Он гарсны дараах дөрвөн сарын дотор Хятад руу зөвхөн төмрийн хүдэр гэхэд 305 саяыг импортлон оруулсан байгаа нь өмнөх жилийнхээс 20,7 хувиар өссөн байна. Гэхдээ төмрийн хүдрийн үнэ энэ хугацаанд 11,2 хувиар унаж, тонн нь 785,7 юань болжээ.
Хятадын газрын тосны импорт 11,5 хувь нэмэгдэж 103 сая тонн хүрчээ.