Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цаазаар авахуулсан Жан Сөн Тэгийг амьд байгааг Родман харжээ

Цагтаа Умард Солонгосын удирдлагын дээрээсээ хоёр дахь хүн байсан Жан Сөн Тэгийг өнгөрсөн оны 12 дугаар сард цаазаар авсан гэснээс хойш харсан гэж Америкийн сагсан бөмбөгийн холбооны /NBA/ од тоглогч байсан Деннис Родман хэлэн бас нэг шуугиан дэгдээлээ.

Родман нь Умард Солонгосын удирдагч Ким Чен Унтай сонирхолтой харилцаатай бөгөөд тусгаарлагдмал энэ вант улсад хэд хэдэн удаа зочилж, тус улсын нэг баг болон NBA-гийн хуучин тоглогчдын хооронд сагсан бөмбөгийн үзүүлэх тоглолт зохион байгуулж байсан юм.
Харин Родман загварын нэг сэтгүүлд ярилцлага өгөхдөө, "Өнгөрсөн нэгдүгээр сард Ким Чен Уны төрсөн өдрийг тохиолдуулан Умард Солонгост очиход Жан Сөн Тэг яах аргагүй ард зогсож байсан" гэжээ.
"Цаазаар авахуулсан гэгдэж буй хүн амьд байна гэдэг юу гэсэн үг вэ? Та түүнийг амьд байхыг яг харсан уу? гэж лавлан асуухад Родман "Жан тэнд зогсож байсан" гэж хариулсан байна.
Сагсан бөмбөгийн тоглолт хийхэд Умард Солонгос хүн тус бүрт 35 мянган доллар санал болгосон гэж Родман хэлээд, гэхдээ хоногийн 24 цагт бидэн дээр нэг ч удаа камер тусаагүй гэжээ.

0 Сэтгэгдэл
Родман гэгч алаг толгойтой далчигнасан гар сагсаа орхиод дампуураад мөнгө олдог ийм аргатай болсон юм байхдаа хөөрхий.
Hudlaa uym bichih uym daa ene sait !
Tegvel Amerik,Omnod Solongosiin tagnuuliin alba khudlaa zalj,sensats taraasan jm baina.
Хамгийн их уншсан