НАТО-гийн гишүүн орнуудын 6000 гаруй цэргийн албан хаагч оролцсон Эстони улсын түүхэн дэх хамгийн том “Хаврын шуурга” нэртэй хээрийн сургууль эхэлж байгаа тухай тус улсын Өөрийгөө хамгаалах хүчний штаб мэдэгджээ. Энэ хээрийн сургууль жил болгон явагддаг ч оролцогчид, хамрагдсан орны тоогоор үүн шиг том цар хүрээтэй болж байсан нь үгүй. Энэ удаагийн хээрийн сургуульд Их Британийн Ланкастерийн явган цэргийн анги ба Латвийн явган цэрэг, АНУ-ын агаарын десантын ангиас тус бүр рот цэрэг, мөн Литвийн тагнуулын отряд, Польшийн агаараас эсэргүүцэн хамгаалах хүчний гурван сөнөөгч онгоц, пуужингийн бүрэлдэхүүн, Бельгийн зенитийн их бууны бүлэг, Францын кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүд гээд нийт 6000 мянга гаруй хүн оролцож байна.
Украинд болж байгаа хэрэг явдалтай холбоотойгоор НАТО нь Украин орчим, Балтын тэнгисийн улсууд гэх мэт газруудад ойрын арав гаруй жил байгаагүй өндөр идэвх харуулж байгаа юм.