Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16-р хуралд (UNCCD COP16) оролцох үеэр Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
“ТОКИО-2024”-ГИЙН ИХ ДУУЛГА МОНГОЛЫН 20 ЖҮДОЧ ӨРСӨЛДӨНӨ
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвараа төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хязгаарлана
Хүүхдийн найрал дууны 30 дахь удаагийн наадам боллоо
Нийслэлийн хэмжээнд 5320 тн давс, 4846 тн бодисын үлдэгдэлтэй байна
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн форум боллоо
ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана
Рейхстаг дээр мандуулсан ”Ялалтын туг”-ийн тухай
Хүн төрөлхтнийг фашизмын хар тахлаас аварсан аугаа их ялалтын 69 жилийн ой хэдхэн хоногийн дараа тохиох гэж байна. Зургаан жил үргэлжилсэн дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлийг герман үг дуугүй бууж өгөх гэрээнд гарын үсэг зурсан юм уу, рейхстаг дээр орос цэрэг ялалтын туг мандуулсан үйл явдалгүйгээр төсөөлөх аргагүй. Германы Рейхстаг дээр 1945 оны тавдугаар сарын 1-ний шөнө мандуулсан ялалтын тугийн тухай дөрвөн баримт энэ.
Сталины тушаал
Берлинд мандуулах ялалтын улаан тугийн тухай анх 1944 оны арваннэгдүгээр сарын 6-нд Москвагийн зөвлөлийн Октябрын баярын ойн хуралдаан дээр нөхөр Сталин анх дэвшүүлжээ. Ингээд тугийг 1945 оны хавар бэлтгэж улаан туг дээр ЗХУ-ын сүлд, “Ялалт” одон, “Манай үйл хэрэг үнэн, бид яллаа” гэсэн үг бичүүлсэн байна. Гэхдээ энэ тугийг байлдаж байгаа армид хүргэсэнгүй. Ингээд берлингийн дэлгүүрээс олзолж авсан улаан сатина даавуугаар Берлиний төвд байлдаж байсан гуравдугаар армийн дивизийн тоогоор 9 туг оёулсан байна. Туг тус бүрийн ЗХУ-ын Төрийн далбааны хэмжээтэй урлажээ.
Хаана мандуулах вэ
1945 оны дөрөвдүгээр сарын 9-нд Белорусын нэгдүгээр фронтын улс төрийн хэлтсийн дарга нар зөвлөлдөөд Берлиний ямар объект нь хамгийн гол нь вэ хэмээн Москвагаас асуусан байна. Хэсэг хугацааны дараа хариу нь ирэхдээ Германы парламентын байр Рейхстаг хамгийн гол барилга гэжээ. Рейхстагийн төлөө тулалдаан хамгийн ширшүүн тулалдаан болж 1945 оны тавдугаар сарын 1-ний шөнө, 03 цагийн үед тугаа мандуулсан байна. Тугийг эхлээд эзэн хаан Вильгелмийн морьтой баримлуудын тэнд мандуулсан байснаа тавдугаар сарын 2-нд рейхстагийн гол бөмбөгөр орой дээр зөөж байрлуулжээ.
Тугийг хэн урсан бэ
Тугийг мандуулах үед юм уу, дараа нь ч юм уу доод талаас нь нэг хэсгийг зүсээд авчихсан байдаг. Энэ талаар хэд хэдэн хувилбар яриа бий. Нэг хувилбараар нэг их буучин цэрэг ураад авсан гэдэг. Өөр нэг хувилбараар бол буудлагын 150 дугаар дивизийн штабт авчрах үедээ дурсгал болгоно гээд намын батлахын хэмжээгээр зүсч авсан гэдэг. Туган дээр “Кутузовын II зэргийн одонт Идрицкийн 150 дугаар дивиз” гэсэн бичээс бий.
Тугны цаашдын хувь заяа
Тугийг анх 1945 оны зургадугаар сарын 24-нд Улаан талбайд болсон ялалтын парадад аваачихаар төлөвлөж байснаа больжээ. Ном зохиолд тугийг тусгай машинаар залсан гэдэг ч ингэж төлөвлөснөө мөн л больсон байна. Харин парадаас хоёр хоногийн өмнө зургадугаар сарын 22-нд Улаан армийн төв музейд шилжүүлж өгсөн байна. 1965 он хүртэл эндээ шилэн хоргонд хадгалж байсан бол түүнээс хойш Ялалтын музейд хадгалж, зөвхөн ОХУ-ын Ерөнхийлөгчийн тушаалаар гаргадаг болжээ.

0 Сэтгэгдэл