Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Германчуудын дийлэнх нь зурагт үзэж чаддаггүй

Германы социологичид хүмүүс зурагт үзэж байхдаа юу хийдгийг тодруулсан өвөр­мөц судалгаа хийжээ. Германчуудын тун цөөн хэсэг нь зурагт үзэж байхдаа нэвтрүүлэг эсвэл киноны агуулгад гол анхаарлаа хан­дуулдаг болохыг энэ судалгаа харуулсан байна. Социологичдын судал­гаанд хамрагдсан таван хүн тутмын дөрөв нь зурагт үзэхтэй зэрэгцэн өөр ямар нэг ажил хийж байдаг нь тогтоогджээ. Зурагт үзэхтэй зэ­рэгцэн өөр ажил хийдэг хү­мүү­сийн дийлэнх нь эмэгтэйчүүд.
Эмэгтэйчүүдийн 38 хувь нь зурагт үзэж байх­даа утсаар ярьдаг гэсэн бол эрэгтэйчүүдийн 30 хувь нь ийм гэнэ. Эмэг­тэй­­­чүүдийн 42 хувь нь гэ­рийн ажил хийж байхдаа зу­рагт үздэг гэсэн бол ийм байд­­лаар зурагт үздэг эрэгтэйчүүд ердөө дөрвөн хувь байж. Судалгаанд хам­рагдсан эмэгтэйчүүдийн 17, эрэгтэйчүүдийн 26 хувь нь л зу­рагтын нэвтрүүлэг, кинонд гол анхаарлаа хандуулдаг гэ­сэн хариу өгчээ. Энэ су­дал­­гааг Хамбург хотын ирээ­дүйг судлах сан захиалан хийлгэсэн аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан