Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Малайзын онгоц Бенгалын буланд унасан байж магадгүй гэнэ


Гуравдугаар сарын 8-нд Малайзын нийслэл  Куала-Лумпураас Бээжин рүү нисээд сураггүй алга болсон Боинг-777-200 онгоц Бенгалын буланд Багладешийн эргээс 160 км газарт унасан байж магадгүй гэж австралийн GeoResonance компани мэдээлснийг үндэслэн малайзын эрх баригчид эрлийг тэнд явуулахаар шийдвэрлэсэн байна.
“Бид тэндээс химийн элемент болон Боинг-77 онгоцны атериал болох хөнгөн цагаан, титан, зэс, никельдсэн ган, бусад зүйл болохыг тогтоолоо” гэж австралийн компанийн тайланд дурджээ.
227 зорчигч, багийн 12 гишүүнтэй онгоц малайзын нийслэлээс нисээд хоёр цагийн дараа срадараас гарч сураггүй болсон юм.
Гуравдугаар сарын 24-нд малайзын нислэгийн компани онгоцнд явсан бүх хүнийг нас барсан гэж зарласан бол тэр өдөр Малайзын ерөнхий сайд хиймэл дагуулаас авсан зурагт шинжилгээ хийхэд онгоц Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт осолдсон байна гэж мэдэгдсэн юм.
Олон улсын эрлийн хэсэг австралийн Перт хотоос холгүй Энэтхэгийн далайд эрэл хайгуул хийсээр байгаа ч ямар ч үр дүнд хүрээгүй байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан