Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Хүний санаанд оромгүй аймаар 10 музей
nuuts nuuts heveeree ulddeg dayanch lam aura sudlagaaniihnaas asuu
KINOND GARDAG SHIG BISH YAMARCH ERH CHOLOOGUI ALHAM BURIIG HYANANA HOTIIN GUDAMJAAR YAVHAAS AIMAR
Neeh onts bish yum
zy ysnii hereg
ямар аймаар юм бэ
Америкын Онтарио муж ч гэх шиг, наадахаа засаач мангуу минь
ok
gitleriin evrei yndestniig ygyi hiih zorilgotoi barisan delhiin 2r daini hamgiin hargis shoron Auschwitz Birkenau 6 say hyniig tamlaj shataaj alsan baidag.polishd baidag ene shoron odoo muzei bolson buguud kino zurag dyrs bichlegteigee.edelj hereglej baisan byh yum n baidag.end udurt gadnii heden mnyangan juulchid sonirhoj irdeg
5 dahi ni ANU bish Canadad baidag yum.Ontario Canadiinh
Админ Монгол хэлээ бүү гутаа. Бухын ***** гэдэг шууд үгчилэн орчуулсан үгээ олонд бүү түгээ. Бухын чив, Бухын засаа гэхчилэн өөрт таарсан олон нэр бий шүү
Лувр ч юм уу, Урлагийн үндэсний галарейд хэн нэгнийг урихад ямар сайхан сэтгэгдэл төрдөг билээ. Харин энд өгүүлэх 10 музей бол очсон хүн сэтгэл ширдхиймээр зүйлүүдийг үзнэ. Гэхдээ л үзэгчид цувсаар.......
1. Шимэгч хорхойн музей
Шимэгч туузан хорхой, нян хүний биед хэрхэн үржиж, яаж нөлөөлдгийг үзмээр бол та Японы нийслэл Токио дахь шимэгч хорхойн музейгээр ороод гар. Энд хүн болоод бусад амьтны биед өсч үржлэг шимэгч хорхой, өтний 45 мянга орчим төлөөлөл бий. Эндхийн хамгийн сонирхолтой үзмэр бол 8,8 метр урт туузан хорхой. Мэдээж энэ музей эрдэм шинжилгээ, судалгааны төв болдог.
2. Абасиригийн шоронгийн музей
Японы Хоккайдо арал дээрх Абасарийн шоронгийн музейг 1985 онд шорон байсан байшинд байгуулсан. Энд очсон хүн 1800-аад оны сүүл үеийн японы шоронгийн тогтолцоо ямар байсныг үзэх болно. Үзмэр үзэж яваад гэдэс чинь өлсвөл шоронгийн гал тогоонд очиж нэгэн цагт Абасарийн хоригдлуудын идэж байсан хоолыг идэж бас болно.
3. Алькатрасын шоронгийн музей.
Энэ жагсаалтын хамгийн алдартай музей болох Алькатрасын музейд жил бүр нэг сая илүү хүн очдог. Америкийн Калифцорни мужийн Сан-Францискод байдаг энэ музейд хоригдлуудын оргохоор завдахдаа хэрэглэж байсан гар хийцийн төрөл бүрийн багаж, цэрэг цагдаагийн ажилтнуудын хэрэглэж байсан зэвсэг гээд сонин сонин үзмэрүүд бий. Музейн тайлбарлагчид түүх, шоронгийн тогтолцоо, хоригдлуудын тухай олон хэл дээр тайлбарлан хөтөлнө.
4. Үхлийн музей
Мөн л америкийн Калифорни мужийн Сан-Диего хотын шарил хадгалах газар байсан байшинд 1995 онд байгуулсан музей. Одоо Холливудад байгаа энэ музейд Элизабет Шортын аллагын хэрэгдэх гэрэл зургууд, Чарльз Миллз Мэнсоны үйлдсэн гэмт хэргийн газар дээр авсан зургууд бий. Музей олон төрлийн авс, цаазаар авдаг хэрэгслүүд гээд хүний айдас төрмөөр үзмэрүүдтэй.
5. “Гэмт хэрэгтнүүдийн алдрын танхим” музей
Канадын Онтариа мужийн Ниагара-Фолс хотын энэ музейд өнгөрсөн цагийн алдартай гэмт хэрэгтнүүдийн лааны тосон баримлууд байдаг. 1977 онд анх нээхэд энэ музейд 17 баримал байсан бол одоо 40 хүрээд байгаа. Энд та Аль Капоне, Жорж Келли Барнес зэрэг гангстер, Жон Уэйн Гейси болон Жеффри Дамер зэрэг цуврал алуурчдыг яг төрхөөр нь харна. Энд бас аймшгийн кинонуудын үйл явдлыг харуулсан лааны тосон баримлууд байгаа.
6. Хар музей.
Английн нийслэл Лондонгийн Скотланд-Ярдын Хар музейд энэ улсын гэмт хэргийн ертөнцийн XIX зууны эхнээс өнөө хүртэлх үеийн түүхийг үзэж болно. Музей ажиллахгүй байгаа бол та DVD бичлэгийг нь үзэж болно. Энд хууль сахиулагчдын болон гэмт хэрэгтнүүдийн эдэлж хэрэглэж байсан эд зүйл зэвсэг гээд юм юм л бий дээ.
7. Тамлалын музей
Нидерландын нийслэл Амстердамд байдаг энэ музейд түүхийн бүхий л үеийн туршид хүмүүс нэг нэгнээ хэрхэн тарчлаан тамлаж байсан түүхийг үзэж болно. Энд “гутамшгийн баг”-аас авхуулаад “тархи задлагч”, “дүүжлэх дэгээ” гээд хүний санаад оромгүй ч нэгэн цагт хэрэглэж байсан аймшигт зэвсэг, төхөөрөмжүүд бий. Амстердам хотод бас дундад зууны үеийн тамлах багаж, тарчлаах үйлийг үзүүлсэн лааны тосон баримлын музей бий.
8. Малын бэлгэ эрхтний музей
Исландын Рейкьявик хот дахь энэ музейг Сигурдур Хьяртарсон бүр багаасаа л малын бэлгэ эрхтэн сонирхсон нэгэн гэнэ. Багад нь түүнд бухын бэлэг эрхтэн өгснөөр малаа хариулахдаа ташуур болгон хэрэглэж байж. 1974 онд ийм зүйл, тэгэхдээ сүүн тэжээлтнүүдийн эрхтэн цуглуулж эхэлж. Энд 170 см урттай халимны, 95 настай эрэгтэй хүний гээд төрөл бүрийн эрхтэн бий дээ.
9. Ноён Жорлонгийн музей
Өмнөд Солонгосын Сувон дахь энэ музейг 2007 онд барьсан байна. Энд Дэлхийн жорлонгийн холбоог санаачлагч Сим Жей Дак сүүлийн жилүүддээ амьдарч байжээ. Түүнийг нас барсны дараа 2009 онд музей болгон өөрчилж дэлхий дахины жорлон, ариун цэврийн өрөөний түүхийг үзүүлдэг болжээ.
10. Анагаах ухааны музей.
Энэ бол шүүх эмнэлгийн шинжилгээний үйл явцыг харуулдаг хэдэн музейны нэг. Тайландын Сирижайн энэ музейд төрөлхийн янз бүрийн гажигтай хүүхдүүдийн цогцос, амиа хорлосон хүмүүсийн болон янз бүрийн гэмт хэргийн улмаас нас барсан, ослын үеэр амь алдсан хүмүүсийн гэрэл зураг бий. Бүр онгоцны сэнсэнд толгойгоо таслуулсан хүний зураг ч байгаа. Бас Тайландын цуврал алуурчин Си Оуэй Сей Урнгийн занданшуулсан цогцос ч бий.

0 Сэтгэгдэл
2018.01.07
2018.01.07
2014.12.03
2014.11.22
2014.08.03
2014.06.20
2014.05.29
2014.05.15
2014.05.12
2014.05.12