Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шашны дуу гурван цаг дуулаад барьцаалагчаас суллагджээ

Атланта хотын 9 настай жаал хүү Вилли Майрикийг нохойгоо салхилуулж явахад нь дэргэд нь нэг машин зогсоод түүнийг үл таних хүн машиндаа чирч оруулаад авч явжээ. Хэдийгээр барьцаалагч түүнийг ямар  дуу авиа гаргахгүй байхыг тушааж заналхийлсэн  ч жаал хүү евангелийн Every Praise дууг дуулж эхэлсэн байна.  Улмаар тэрээр гурван цагийн турш евангелийн дуу дуулж барьцаалагчид нөлөөлснөөр тэрээр жаал хүүг Атланта хотын бүүр захын хороололд машинаасаа түлхэн буулгаад “хэнд ч юу ч хэлэхгүй байх”-ыг захиад давхиж оджээ. Жаал хүү бэртэж гэмтэлгүйгээр азаар ээж аавдаа эргэн ирсэн байна.
Вилли жаал хүүгийн ярьснаар цагдаагийнхан гэмт хэрэгтний аман зургийг гаргаж эрэн сурвалжилж эхэлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан