Севол усан онгоцны ослоор амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэхээр Ансанд хохирогчдын зургийг хүндэтгэлтэйгээр байрлуулсан нь эмгэнэл илэрхийлэхээр ирэгсдийн хөлд дарагджээ. Амь үрэгдэгсдэд хүндэтгэл үзүүлэхээр Өмнөд Солонгосын зүг бүрээс янз бүрийн насны хүмүүс ирж байгаа бөгөөд хоёр өдөрт гэхэд 40-50 мянган хүн ирсэн мэдээ байна. Нэг дор олноороо ирж байгаагаас хүмүүс 500, 500-гаар дараалалд зогсч байж дотогш орж байгаа гэнэ.
Эмгэнэл илэрхийлэхээр ирэгсдийн дунд сурагч хүүхэд багачуудаас эхлээд Солонгосын урлаг соёлын одод, нэртэй тамирчид олноороо ирж байгаа аж.
Севол усан онгоцны ослоор сураггүй болсон 300 шахам зорчигчийн 187-гийнх нь цогцсыг гаргаж авсан бөгөөд 115 нь одоо хүртэл алга болсон гэж тэмдэглэгдэж байна.