Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тэргүүн хатагтайгаас аавдаа ажил гуйв

АНУ-ын Цагаан ордны ажилтнууд хүүхдүүдээ ажилтайгаа танилцуулж, тэргүүн хатагтай Мишель Обаматай уулзуулжээ. Энэ үеэр нэгэн ажилтны охин аавдаа ажил олж өгөөч хэмээн тэргүүн хатагтайд хандаж, аавынхаа CV танилцуулгыг өгсөн байна. Аавдаа ажил олж өгөх гэсэн охиныг Шарлот Белл гэдэг, 10 настай гэнэ. Охины ээж нь Цагаан ордонд ажилладаг ч аав нь сүүлийн хоёр жил ажилгүй байгаа аж. Тиймээс тэргүүн хатагтай л түүнд ажил олж өгч чадна хэмээн найдсан охин эцэг эхдээ ч хэлэлгүй CV-г нь хуулж авчраад Мишель Обамад өгчээ. Охины энэ үйлдлийг тэргүүн хатагтай ихэд өхөөрдөж,  CV-г хүлээн авсан байна. Охины аав 2012 оны сонгуулийн үеэр Б.Обамагийн сонгуулийн кампанит ажилд оролцсоноос бодлогын чиглэлээр ажлын байр хайгаад олдохгүй байгаа гэнэ.

 

0 Сэтгэгдэл
хөөе зөв орчуулаачаа ажилтных нь охин аавдаа ажил гуйлаа ч гэх шиг.. ажилтэй хүнд ажил гуйж яах юм бэ? логик ч үгүй
Хамгийн их уншсан