Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Аварга том мөсөн уул салжээ

Антарктидын Пайн Айленд мөсөн голоос аварга том мөсөн уул салсан тухай “НАСА”-ийн мэргэжилтнүүд мэдэгдлээ. “B-31” гэсэн нэршил авсан мөсөн уул нь үнэхээр аварга том хэмжээтэй. 487 метр зузаан энэ мөсөн уулын талбай нь 660 квадрат км. Харьцуулахад, Номхон далайд байдаг Гуам арлын талбай нь 541 квадрат км.
“Титаник” онгоц мөсөн уултай мөргөлдөж сүйрснээс хойш ийм уулын хөвөх чиглэл, далайн тээвэрт аюултай эсэхийг онцгой анхаардаг болсон. Иймд “В-31” мөсөн уул нь далайн тээвэрт ямар нэг аюулгүй гэдгийг онцолжээ. Мөн аварга том мөсөн уул хайлснаар далайн түвшин нэмэгдэх аюулгүй гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан