Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Индианчууд эсэргүүцэл илэрхийлж байна

Олон арван индианчууд, ковбойчууд Вашингтон дахь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд морь унан ирж эсэргүүцлийн арга хэмжээ явуулаад Капитолийн ойролцоо урц барин буужээ. Тэд Монтана, Өмнөд Дакота, Небраска, Канзас, Оклахома,  Техас мужаар дамжуулан Канадын газрын тосыг дамжуулах хоолой тавих гэж байгааг эсэргүүцэж байгаа нь энэ. Газрын тосны хоолой нь индианчуудын бөөнөөр суурьшдаг, тэдний ариуг дагшин гэж шүтдэг газраар тавигдах гэж байгааг ийн эсэргүүцсэн юм. Индианчууд өөрийн газар нутгийг баавгай адил хамгаална гэдгээ мэдэгдсэн. Небраска мужийн фермерүүд, ковбойчууд хоолой барих явцад тариалангийн талбай, бэлчээрт ихээхэн хохирол учирна гэж эмээж байгаа аж. Мөн хоолойг ашиглах явцад хүрээлэн буй орчинд хохирол учирч магадгүй тухай ярьж байна.
“Keystone XL” нэртэй энэ хоолой барих төслийг “TransCanada” компани 2008 онд гаргаж байсан аж. Хоолой барих ажлыг байгаль хамгаалах байгууллагууд хүчтэй эсэргүүцсээр байгаа бөгөөд тэдний шахалтаар 2012 онд Конгресс түр хориглож байсан удаатай. Конгрессоос өмнө Барак Обама хориг тавьж, Бүгд найрамдах намынханд хүчтэй шүүмжлүүлж байсан. Бүгд найрамдах нам нь хоолой тавих нь хэдэн арван мянган ажлын байр шинээр болгох боломжтой гээд дэмжсээр ирсэн байдаг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан