Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Түүхийн талаар үзэл бодол нэгдсэнээр жуулчдын тоо өсчээ

Хятадын Харбин хот дахь Солонгосын эх оронч Ан Жун Гуны дурсгалын цогцолбор хятад төдийгүй солонгос жуулчдын очих дуртай газар болжээ. Тус цогцолборыг нээгээд 100 хонох хугацаанд Хятадын болон Өмнөд Солонгосын 50 гаруй жуулчин очиж үзжээ. Ингэснээр Солонгосыг дэлхийн хоёрдугаар дайны дараа хоёр хуваагдахаас өмнөх үйл явдлын талаар хоёр улс нэг байр суурьтай гэдгээ баталсан хэрэг болсон гэнэ. Ан Жун Гун  бол 1909 оны аравдугаар сард Харбин хотын төмөр замын буудал дээр Солонгосыг булаан эзэрхээд байсан Японы эзэнт гүрнээс томилогдсон амбан захирагч Ито Хиробумиг буудан хөнөөсөн хүн юм. Энэ үйлдлийг нь Солонгос даяар дэмжин үндэсний баатар гэж дээдэлдэг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан