Венесуэлийн эрх баригчид олон зуун хүн оролцсон сөрөг хүчний эсэргүүцлийн жагсаалыг санхүүжүүлж, цагдаа нартай мөргөлдөх хүмүүсийг бэлддэг байсан гэх есөн хүнийг баривчилсан байна. Баривчлагдсан хүмүүс нь жагсаалд оролцох, цагдаа нартай тулалдах хүмүүсийг тусгайлан хөлслөн авч долоо хоногт 5000 боливар буюу 700 гаруй ам.доллар төлдөг байжээ. Харьцуулахад, Венесуэлийн цалингийн доод хэмжэээ нь сард 3000 боливар буюу 470 орчим ам.доллар байдаг.
Баривчлагдсан хүмүүсийн гэрт нэгжлэг хийхэд галт зэвсэг, тэсрэх бодис их хэмжээгээр илэрсэн байна. Мөн сөрөг хүчний жагсаалыг санхүүжүүлдэг, удирдан зохион байгуулдаг бүлэг хүмүүсийн нэрсийг тодруулжээ. Үүний дээр цагдаа нартай тэмцэхээр тусгайлан бэлтгэгдсэн хүмүүс нь айдсаа дарах, цуцах хугацааг хойшлуулахын тулд хар тамхи хэрэглэдэг байсныг цагдаа нар тогтоосон байна.