Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дэлхийн хамгийн хурдан цахилгаан шат

“Hitachi” компани Хятадын Гуанжоуд босч буй “CTF Financial Centre”-ийн барилгад дэлхийн хамгийн хурдын лифтийг суурилуулах гэж байгаагаа мэдэгдлээ. Тус лифт 72 км/цагийн хурдтай буюу байшингийн 95 давхарт ердөө 43 секундэд гарах боломж олгож аж. Дэлхийн хагмийн хурдан цахилгаан шаттай энэ барилга 2016 онд ашиглалтад орох юм. Одоогоор Тайванийн Тайпей 101 цамхагийн цахилгаан шат 60,6 км/цагийн хурдтайгаараа дэлхийд тэргүүлж буй.
Хэдий “Hitachi”-гийн лифт хамгийн хурдан боловч суугаад явахад зорчигчийн биед тавгүй байдал үүсгэхгүй байхаар агаарын даралтыг өөрчилдөг системтэй аж. Барилгад нийтдээ 95 цахилгаан шат ажиллахаас хоёр нь хэт өндөр хурдаар үйлчлэх юм байна.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан