Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мөнгөний талаарх өөрчлөх ёстой долоон бодол

Борви бохис хийхгүй ажилладаг атлаа мөнгө тогтдоггүй хүмүүстэй та лав тарч байсан биз. Мөнгний урсгал ийм хүмүүсийг тойрч гараад байна уу даа гэж санагддаг. Эдгээр хүмүүүс яагаад дандаа ийм байдаг байна аа гэж өөрөөсөө болон өрөөлөөс нэг бус удаа асууж байсан нь лавтай. Гэтэл шалтгаан нь тун энгийн буюу мөнгөний талаарх алдаатай, буруу итгэл үнэмшил байх нь тун олон. Хамгийн гол нь, мөнгөний талаарх ийм алдаатай, ташаа итгэл үнэшил, үзэл бодлыг орчин тойрон хүнд хар багаас нь суулгаж эхэлсэн байдаг болохоор хүн түүнээ бараг анзаардаг ч үгүй. Тэгэхээр мөнгөний талаарх ташаа бодлуудаа анзаарч ухамсарлаад ойлгож чадвал хийсэн хөдөлмөрийнхөө үр шимийн хүртэж, баян чинээлэг сайхан амьдрах үүд нээгдэх нь гарцаагүй. Ингээд мөнгөний талаарх хамгийн түгээмэл долоон ташаарлыг сонирхуулъя.


Юуны өмнө их мөнгө хийхийн тулд маш хүнд хэцүү хөдөлмөрлөх хэрэгтэй гэж их төөрөлддөг. Үнэхээр уйгагүй хөдөлмөрлөх хэрэгтэй нь үнэн. Харин уйгагүй гэдэг ухаан, мэдлэг, мэдрэмж, чадвар шаардсан ажил болохоос боолын хүнд хөдөлмөр биш. Ийм байтал та их мөнгө олохын тулд боол, морь нохой мэт ажиллах ёстой гээд сэтгэлийнхээ гүнд итгэчихсэн бол насан туршдаа өчүүхэн бага цалингийн төлөө борви бохис хийлгүй ажилласаар дуусч тун магадгүй. Тиймээс ухаанаа дайчилж, мэдрэмжиндээ тулан ажиллаж чадвал өөрийгөө болон өрөөлийг нэг их зовоолгүйгээр чамлахааргүй их мөнгө хийгээд байж чадах нь гарцаагүй.

 

Дараагийн нэг түгээмэл алдаа бол амьдралд мөнгө гол нь биш гэсэн бодол. Үнэндээ бол хүссэн хүсээгүй орчин үеийн нийгэмд таны ур чадвар, туршлагын хамгийн том гол шалгууруудын нэг нь мөнгө юм. Тэгэхээр мөнгө бол хүний амьдралын хамгийн чухал зүйлсийн нэг яах аргагүй мөн. Мөнгөтэй бол хөдөлмөрийнхөө үр чадварыг хүртэж, ойр дотныхоо хүмүүст аз жаргал, зовлонгүй амьдралыг бэлэглэ чадна.

 

Их мөнгө хүнийг эвдэлдэг гэсэн бас нэг бодол их түгээмэл. Үнэндээ бол дийлэнх саятан, тэрбумтнууд их ухаалаг, өөртөө итгэлтэй, хараат бус хүмүүс байдаг. Тэдний уур бухимдал, муу муухай нь ямар ч л байсан архичид, хоосон тэнүүлчдээс бага.

 

Өөр нэг маш түгээмэл ташаарал бол шударга хөдөлмөрөөр их мөнгө олох боломжгүй гэсэн бодол. Үнэн хэрэг дээрээ дийлэнх хүмүүс шударга хөдөлмөрөөр л мөнгө хийдэг. Хүмүүст үнэхээр хэрэгтэй ашигтай ажил үүсгэн байгуулсан хүндээ ямагт их мөнгө авчирдаг.

 

Зарим нь эргэн тойронд тааруухан амьдралтай олон явж байхад баяжих нь нүгэл гэж төөрөлддөг. Уг нь бол харин ч эсрэгээрээ. Ийм хүнд хэцүү амьдралтай үед ойр дотны хүмүүсээ зовлон бэрхшээлээ хамгаалж, тайван явуулах нь яав ч нүгэл биш. Тэгээд ч эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг болохоор хэн яаж амьдрах нь зөвхөн тухаан хүнээс л хамаарах хэрэг.

 

Бас нэг түгмээлэл алдаа бол мөнгөтэй бол юмыг яаж мэдэх вэ гээд хэрэг бишдвэл хэрэг болно гээд их хэмжээний мөнгө жоорлох хэрэгтэй гэсэн бодол. Үнэндээ бол их мөнгийг ямар ч хэрэггүй дэрэн доороо нууж байснаас эргэлтэнд оруулж байвал бүр ч их мөнгө олно. Тэгвэл маргаашийн өдөртөө бүр л итгэлтэй болно. Мөнгийг банкинд хадгална гэдэг эргэлтэнд оруулж байгаагийн бас нэг хэлбэр гэдгийг зарим хүн сайн ойлгох хэрэгтэй.

 

Харин хамгийн түгээмэл бөгөөд хамгийн том ташаарал нь ядуу амьдрах тавилантай юм байж, хувь тавиланг хуурах боломжтой гэсэн төөрөгдөл. Эзэн нь хичээж чадахгүй болохоор хариуцлагаа бусдад тохох гэсэн хамгийн тэнэг бодол. Юу ч хийхийг хүсдэггүй хүмүүс л ийм бодолтой явдаг. Уйгагүй, мэдрэмжтэй, тууштай, хүмүүс бусдаас дутахгүй амьдарч ямагт чаддаг.

 

Энэ долоо төөрөгдлийг ухамсарлан мэдрээд өөрчлөн сольж, ухаан санаандаа суулгаж чадвал амжилтанд хүрэх нь гарцаагүй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан