Шри Ланка арлын эрх баригчид Английн жуулчин эмэгтэйг улсаасаа албадан гаргах шийдвэр гаргажээ. Энэтхэгээс нисч ирсэн жуулчин эмэгтэйг гар дээрээ Будда бурхны шивээстэй байна гэж нисэх буудалд байхад нь баривчилсан байна.
Шри Ланка арлын хүн амын дийлэнх нь бурхны шашинтнууд болохоор Буддагийн хөрөг, баримал,бэлгэдэл зэрэгт маш хүндэтгэлтэй ханддаг. Буддагийн хөрөг, зураг зэргийг гэмтээх, үл тоосон байдал гаргасан хүн болгонд гадаадын жуулчин гэлтгүй хатуу арга хэмжээ авдаг. Тиймээс англи жуулчин өөрийг нь нисэх буудал дээрээс шууд албадан нутаг буцаасанд баярласан биз.
Хоёр жилийн өмнө хоёр франц жуулчныг Буддагийн баримлыг үнссэн гэж тэнсэн харгалзах ялаар шийтгэж байв. Шри Ланкад хүрэлцэн ирж байгаа Британийн жуулчдыг Буддагийн хөшөөний өмнө зургаа авахуулахгүй байхыг зөвлөдөг.