Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Японы тухай бидний мэдэхгүй байж болох 10 баримт

Наран орон-Японы тухай бид уг нь мэднэ. Гэхдээ бас мэдэхгүй зүйл их байна аа. Нарны орон гэдгээрээ ч юм уу, электрон барааны өвөг гэдгээрээ нэрд гарсан энэ орны хүмүүсийн амьдрал, зан заншлын тухай бидний мэдэхгүй 10 баримт энэ байна. 

1.    Японд адууны махыг түүхийгээр нь идэж болно

Адууны махыг түүхийгээр бүр хүйтнээр нь иднэ гэвэл санаанд  тань багтаж байна уу. Харин ийм хоолыг японы олон зоогийн газарт захиалаад идэж болно. Энэ бол олон жилийн уламжлал. Басаши гэдэг энэ хоол нас уртасгадаг гэдэг. Японы Нагани аймагт гэхэд л эрчүүдийн дундаж нас 80 бол эмэгтэйчүүдийнх нь 87 байгаа нь адууны махтай холбоотой.

2.    Жилдээ 1500 удаа газар хөдөлдөг.

Япон бол байгаль сайхантай ч маш аюултай газар. Энд жилдээ 1500 орчим удаа газар хөдөлдөг. Олонхи нь сулавтар байдаг ч эвдрэл сүйрэл авчрах нь нэг биш. Үндсэн шалтгаан нь японы газар зүйн байршил. Энэ улс дөрвөн идэвхтэй хөдөлгөөн бүхий хавтан дээр байрладаг нь байнга хөдөлдгөөс тэр. 2011 онд Тохокугийн газар хөдлөл болж 9,0 балл хүрсэн нь түүхийн хамгийн аймшигтай газар хөдлөл болж аймшигт сүйрэл дагуулсан. 1923 онд Кантод газар 7,9 балл хүчтэй хөдөлж 142,8 мянган хүний аминд хүрч байсан түүхтэй.

3.    Япон бол худалдааны автомат төхөөргийн орон

Япон улсын хэмжээгээр элдэв бүтээгдхүүн худалдаалдаг 5520 автомат машин байдаг. Жилээс жилд улам л боловсронгуй болж хатаасан төмс, чихэр, ундаа, өндөг, ууттай цагаан будаа, амьд цэцэг, ариун цэврийн цаас, бэлгэвч, шүхэр, амьд загас, порно сэтгүүл гээд бүхнийг худалдана.

4.    Японд хаана ч хооллож болдог

Баруунд бол гадаа гудамжинд хооллож суувал хүн гайхдаг бол японд энэ нь хэвийн үзэгдэл. Харин ч өөртөө таашаалтайгаас гадна тогоочийн ажлыг хүндэтгэж байгаагийн нэгэн илэрхийлэл болдог. Та хаанаас ч хүссэн шөлөө худалдаж аваад тэнд нь идчихээд явж болно.

5.    Японы үндэсний спорт нь сумо.

Харин хамгийн түгээмэл дэлгэрсэн спорт бол бейсбол. Уг нь америкийн Хорас Уилсон гэдэг тамирчин 1873 онд Токиогийн их сургуульлд сурч байхдаа бейсболын анхны тэмцээн зохиож байсан гэдэг. Японд өнөдөр бейсболын Номхон далайн, Төвийн гэсэн мэргэжлийн хоёр баг бий. За тэгээд бүх шатны сургуульд тоглож телевизээр ийм тэмцээнүүд тасрахгүй.

6.    Япончууд хамгийн ихээр амиа хорлодог улс.

Асар их түүх соёлтой, баялаг сайхан орон. Хүмүүс нь хөдөлмөрч, улс үндсээ их хайрлана. Гэхдээ л амиа хорлох талаар их дээгүүрт орно. Жилд 30 мянган хүн амиа хорлодог газар. Амиа хорлодог эмэгтэйчүүдийн  дундаж нас 15-34 байдаг бол эрчүүдийнх 20-44 гэнэ. Үндсэн шалтгааныг нь ажилгүйдэл гэдэг. Ажлынхаа байрыг л хадгалж чадахгүй бол амь настайгаа тооцоо боддог улс.

7.    Бүхий л гэр бүлээрээ усанд ордог улс-япончууд

Япончуудын хувьд усанд орно гэдэг бол хирээ угаахаас гадна, биеэ амраах, сэтгэл санаагаа ариусгах хамгийн үр дүнтэй арга. Иймээс тэд орой бүр усанд ордог. Гэхдээ барууныхнаас ялгаатай нь гэр бүлээрээ нэгэн ваннд орно. Эхлээд аав нь, дараа нь ээж нь, тэгээд хүүхдүүд гээд нэг л усанд цуваад ордог. Харин тэр айлд гадны зочин байгаа бол хамгийн эхлээд орно.

8.    Японы олон гудамж нэргүй байдаг

Гудамжнууд нь нэргүй атлаа зүг чигээ хэрхэн баримжаалдаг вэ гэж үү, хаягийн өөрийн гэсэн тогтолцоо бас бий. Энэ нь ердөө л байр байшингийн дугаарыг хэрэглэдэг. Хороолол, байр бүхэн дугаартай байдаг нь хаяг болдог. Тэд “Би хоёрдугаар блокт амьдардаг”, “13 дугаар блокт ажилладаг” гэх мэтээр ярина. Гудамжаар ч бас нэрлэнэ. Газрын зураг дээр хорооллын дугаарыг тодорхой бичсэн байдаг.

9.    Насанд хүрсэн эрэгтэйг ч үрчилж авч болно.

Барууны ер нь бусад оронд бага насны хүүхдийг л үрчилж авч болдог бол Японд насанд хүрсэн эрэгтэйг ч үрчилж авч болно. Шалтгаан нь үргүйдэл, нөхөрсөг харилцаа гээд юу ч байж болно. Гэхдээ хамгийн гол нь япон эцгийн эрхт ёстой болохоор үр хүүхэд аавынхаа овгоор явдаг. Эмэгтэй болохоор нөхрөөрөө овоглож хүний хүн болдог. Тэгэхээр хүүхэд үрчилж авснаас насанд хүрсэн эрэгтэйг үрчилбэл үр удмаа хурдан үлдээж өвлүүлнэ. Нөгөө нэг шалтгаан нь насанд хүрсэн хүн чинь цалингаараа гэр бүлийн эдийн засагт шууд л нэмэр тус болж эхэлнэ.

10.    Япон бол бэлгийн гаж донтонгуудын орон

Секс бол энд чөлөөтэй. Бэлгийн гаж зуршлыг барууны орнуудад дургүйцдэг бол япончууд туршаад үзэхсэн л гэдэг улс. Энэ бүхнийгээ хентай, манга, анимэ гэх зэргээр нэрлэнэ. Нетаймори гэдэг бол эмэгтэйн нүцгэн бие дээр суши тавьж идэх ч юм уу, цубашанпу гээд бүсгүйчүүдийн өөдөөс нулимж таашаал авах. Ер нь л бэлгийн таашаалыг янз бүрээр авч туршихыг боддог хүмүүс. Секс хүүхэлдэйг 10 мянган доллараар худалдаад авч болох бол цагийн 100 доллараар түрээсэлж болно.

0 Сэтгэгдэл
xaxa
Японд амьдрамаар санагдчихлаа
Хамгийн их уншсан